Сургалт ба Чадавхийг Бэхжүүлэх

Альфа Такс ТМЗ ХХК нь байгууллагуудыг хууль ёсны, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараар хангах нь чухал гэж үздэг. Иймд бид татвар, санхүү, хууль эрх зүйн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан тусгайлсан сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог.

Сургалтуудыг бид танхимын, цахим болон байгууллагын дотоод сургалт хэлбэрээр, тухайн салбар, байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн уян хатан зохион байгуулдаг.

Сургалтын чиглэлүүд

Үнэ шилжилтийн онол, зохицуулалт, практик хэрэглээний талаарх гүнзгий мэдлэг олгоно:

  • OECD-ийн удирдамж ба Монголын үнэ шилжилтийн зохицуулалт
  • Функцийн шинжилгээ, ижил төрлийн гүйлгээний харьцуулалт
  • Тайлан бэлтгэл, бодлого боловсруулах
  • Эрсдэлийн үнэлгээ ба хяналт шалгалтад бэлтгэх стратеги

Монголын татварын орчинд гарч буй өөрчлөлт, практикт тулгуурласан хэрэглээг танилцуулна:

  • Татварын хууль тогтоомжийн шинэчлэл, ерөнхий ойлголт
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Хувь хүний орлогын албан татвар
  • Хяналт шалгалтад бэлтгэх, баримтжуулалт хийх
  • Бодит жишээ, эрсдэлийн удирдлагын арга зүй

Хил дамнасан бизнесийн татварын үр нөлөө, зохицуулалтад төвлөрсөн сургалт:

  • Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийн үндсэн агуулга
  • Оршин суугаа байдал ба байнгын үйл ажиллагааны үнэлгээ
  • Хуулийн этгээдэд ногдуулах суутган татварын зохицуулалт
  • Хөрөнгө оруулалтыг татварын хувьд оновчтой бүтцээр зохион байгуулах

Санхүүгийн тайлагнал, хяналтын тогтолцоог сайжруулах сургалт:

  • IFRS болон Монголын НББ-ийн ялгаа, уялдаа
  • Санхүүгийн тайлан бэлтгэх, дүн шинжилгээ хийх
  • Дотоод хяналт, аудитын бэлтгэл
  • Салбар бүрт хамаарах бүртгэлийн онцлог

Бид харилцагч байгууллагын үйл ажиллагаа, дотоод хэрэгцээ, эрсдэлийн онцлогт тулгуурлан тусгайлсан сургалт зохион байгуулдаг. Үүнд:

  • E-barimt, e-tax системийн хэрэглээ
  • Татварын маргаанд бэлтгэх арга зүй
  • Тайлан, тооцооны дижитал хэрэглүүрүүд зэрэг сэдвүүдийг хамарна
Яагаад “Альфа Такс”-ын сургалтыг сонгох вэ?