Хүндэт харилцагчид, түншүүд ээ
“Альфа Такс ТМЗ” ХХК-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
2020 онд байгуулагдсан цагаасаа хойш бидний гол зорилго бол мэргэжлийн, найдвартай, ёс зүйтэй татварын зөвлөх үйлчилгээг үзүүлж, харилцагч бүрийн бизнест бодит үнэ цэнэ нэмэхэд чиглэгдсээр ирсэн. Өнөө цагийн хурдацтай өөрчлөгдөж буй эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бизнес эрхлэгчид нарийн төвөгтэй олон сорилттой тулгарч байна. “Альфа Такс” танд эдгээр сорилтыг итгэлтэй, тодорхой байдлаар даван туулахад нь туслахад бэлэн байна.
Бид татвар, санхүү, хууль эрх зүйн чиглэлээр гүнзгий мэдлэгтэй, дотоод болон гадаадын туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээр бахархдаг. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэгч биш, харин таны урт хугацааны итгэлт түнш байж, үнэ цэнтэй шийдлийг хамтдаа бүтээхийг эрхэм зорилгоо болгосон.
Мөн бид дижитал шинэчлэл болон стратегийн түншлэлийг хөгжүүлж, илүү уян хатан, хариу үйлдэл сайтай, ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг санал болгодог. Та Монголд үйл ажиллагаа явуулж буй үндэсний компани эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага ч бай, бид таны хэрэгцээнд тохирсон оновчтой зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэх болно.
“Альфа Такс ТМЗ” ХХК-т итгэл хүлээлгэсэн та бүхэнд талархал илэрхийлье. Таны бизнесийн амжилтад бид цаашид ч тууштай дэмжлэг үзүүлэх болно.
П.Нямсүрэн
Ерөнхий захирал
Альфа Такс ТМЗ ХХК
We’re Very Professional & Experience Agency
On the other hand, we denounce with righteous indignation and dislike men who are so beguiled and demoralized by the charms of pleasure of the moment so blinded