Мэдээ, мэдээлэл

“БОДИТ ҮНИЙН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ – ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ПРАКТИК ӨДӨР” (Цуврал 2) сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

“ҮНЭ ШИЛЖИЛТИЙН БАРИМТЖУУЛАЛТ БОЛ ТАТВАРЫН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХ ХЭРЭГСЭЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулж олон оролцогч хамрагдсан байна.

Хамтдаа сурч, хөгжих боломжийг бүрдүүлж, өөрсдийн хуримтлуулсан оюуны их мэдлэгээ хуваалцсан багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Мөн сургалтанд идэвхтэй оролцож, асуулт асууж, санал бодлоо хуваалцсан оролцогч та бүхэндээ баярлалаа.

Бид цаашид үнэ шилжилтийн цогц сургалтуудыг цувралаар хүргэж, бодит кейс, практик аргачлалаар илүү гүнзгийрүүлэн ажиллах болно. Мөн урам өгсөн сайхан үг, сэтгэгдлээр биднийг дэмжсэн оролцогч та бүхэндээ дахин талархъя — бид улам хичээх болно.

Дараагийн сургалтын мэдээлэл авахыг хүсвэл цахим захидал бичээрэй.

Биднийг дагаарай

Видео

Үйл явдлууд