“Мэдлэгт, ур чадварт суурилсан шийдэл — Хуульд нийцсэн үйлдэл”

Манай баг хамт олон

Альфа Такс ТМЗ ХХК нь татвар, санхүү, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний салбарт олон жилийн туршлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн хамтын хүчээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай хамт олон төрийн болон хувийн хэвшилд ажилласан арвин туршлага, олон улсын боловсрол, мэргэжлийн гүнзгий мэдлэгийг нэгтгэн ажилладаг.

Манай мэргэжлийн чиглэлүүд:

  • 20+ жилийн туршлагатай ахлах зөвлөхүүд – татварын алба болон бизнесийн салбарт ажилласан
  • Олон улсын татвар, үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд – дэлхийн шилдэг их дээд сургуулиудын төгсөгчид
  • IFRS болон Монголын стандартын гүнзгий мэдлэгтэй нягтлан бодогчид, санхүүгийн зөвлөхүүд
  • Хууль зүйн зөвлөхүүд – татвар, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэшсэн

Манай багийн гишүүд нийцэл хангахын зэрэгцээ бодит бизнесийн үнэ цэнийг бий болгох шийдлүүд дээр төвлөрч, нэг баг болон ажилладаг.

Б.Золзаяа

Гүйцэтгэх Захирал

Боловсрол:

  • 2025 ( 12-р сар ) – Шинэ Зеланд, Окландын их сургууль – Худалдааны эрх зүйгээр докторын зэрэг
  • Япон, Кэйо их сургууль – Татварын бодлого, удирдлагын магистр
  • Монгол, Санхүү эдийн засгийн их сургууль – Нягтлан бодогч, бакалавр
  • Монгол, Удирдлагын академи – Бизнесийн удирдлага менежер
  • Монгол, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль – Худалдааны удирдлага, бакалавр

Ажлын туршлага:

  • Монгол Улсын Татварын ерөнхий газарт мэргэжилтэн
  • Гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын компаниудад ерөнхий нягтлан, санхүүгийн албаны дарга, зөвлөх
  • “Татварын судалгаа, хөгжлийн төв” ТББ – Ахлах судлаач
  • Одоогоор “Альфа Такс ТМЗ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна
Зөвлөхүүдийн танилцуулга

М.Загдсүрэн

Ахлах татварын зөвлөх

  • Санхүү, эдийн засгийн дээд сургууль – Нягтлан бодогч
  • Их Британи, Уэльсийн их сургууль – Санхүү, бизнесийн удирдлагын магистр
  • Ажлын туршлага: Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар, Tax FL Experts ХХК, Трансвест Монголиа ХХК, PwC Монгол (гэрээт ажилтан)
  • Одоогоор “Альфа Такс ТМЗ” ХХК-д ахлах зөвлөхөөр ажиллаж байна

Б. ЖАВХЛАНТӨГС

Татварын зөвлөх

  • Монгол Улсын их сургууль – Нягтлан бодогч, бакалавр
    • Удирдлагын академи – Бизнесийн удирдлага менежер
  • Ажлын туршлага:
    • Наранбулаг ембүү, Их Монгол майнинг ХХК, Алтан зоос капитал ББСБ, Монжаргалант ХХК – Ахлах нягтлан, Санхүүгийн албаны дарга
    • Одоогоор “Альфа Такс ТМЗ” ХХК-д татварын зөвлөхөөр ажиллаж байна